Өрхийн эмнэлгийнхэн өндөр ачаалалтай ажиллаж байна

Коронавирусийн омикрон хувилбарын халдвар нэмэгдэхийн хэрээр нийслэлийн хэмжээнд  Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн ачаалал мөн өссөн. Хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг анхан шатны байгууллага бол өрхийн эрүүл мэндийн төв. Иргэд ковидын шинж тэмдэг илэрсэн болон халдвар авсан даруйд хамгийн түрүүнд ӨЭМТ-д ханддаг. Тэгэхээр халдварын тоо нэмэгдэх бүрд ӨЭМТ-үүдийн ачаалал зэрэгцэн өссөөр байна. Тиймээс Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-өөс сурвалжиллаа. Тус өрхийн эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны  3984 өрхийн 14728 хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.  Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан, их эмч Б.Мөнхзул ярихдаа “Манай хорооны … Continue reading Өрхийн эмнэлгийнхэн өндөр ачаалалтай ажиллаж байна